Буудлагын спортын 50м-ын урт бууны төрлөөр олимпийн эрх авсан О.Есүгэн, Н.Баяраа нарын мэдээллийг Монголын олимпийн хорооноос Олон улсын олимпийн хороонд буруу явуулсаны улмаас олимпод оролцох боломжгүй болоод байсан юм. Тэгвэл Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Б. Баттүшиг энэ талаар "10 метрийн хийн буудлагын төрөлд оролцуулах асуудлаар МҮОХ-ны зүгээс яаралтай арга хэмжээ авч ажилласны үр дүнд тэд тухайн төрөлдөө өрсөлдөх боломжтой болсон талаар холбогдох байгууллагаас хариу ирлээ. Сүүлийн үед үүссэн хэд хэдэн хүндрэлтэй асуудалтай холбогдуулан цаашид спорт холбоодын мэдээллийн нэгдсэн систем бий болгох, холбоодын гадаад харилцаа, хамтын ажиллагааг чадавхжуулах чиглэлээр онцгой анхааран ажиллаж болохоо мэдэгдье. МҮОХ нь олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, тамирчдынхаа эрх ашгийг хамгаалах чиглэлээр үргэлж ажиллаж ирсэн цаашид ч хичээн ажиллах болно" гэв.
Дээрх асуудлаас гадна энэ удаагийн Олимпийн боксын төрөлд эрэгтэй тамирчид орж чадаагүй. Үүний томоохон шалтгаан нь олимпийн эрхийн тэмцээнд Боксын холбоо тамирчдынхаа мэдээллийг явуулаагүй байснаас үүдсэн юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин