Төр иргэндээ илүү ойртож, иргэддээ үйлчилнэ
Үйл явдал
/
2024-07-17

Засгийн газрын хуралдаанаас гаргасан үүрэг чиглэлийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.


Хамтарсан засгийн газар бодлогоос хэрэгжилт рүү зорьж ажиллана. Намууд хоорондоо өрсөлдөхөөс илүүтэй иргэдийн өмнө үүссэн асуудал бэрхшээлтэй өрсөлдөж, эдгээр асуудлыг шийдэхэд анхаарна.


Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бид УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд хамтарсан Засгийн газар хэрхэн ажиллах, хамтдаа хэрэржүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар гэрээ байгуулна. ХБНГУ-ын эвслийн засгийн газрын гэрээг бид туршлага болгон үзэж байна.


Ажлын хэсгээс төсөл, хөтөлбөрүүдийн нэр нь өөр ч тулгамдаж буй асуудал нь нэг учраас мөрийн хөтөлбөрийн 80% нь хоорондоо уялдаж байгааг судалсан. Тиймээс хамтарсан засгийн газрын хувьд салбар дундын уялдаа холбоог сахиулна.


100 хоногийн хугацаанд бид Засгийн газрын нэгдсэн порталыг бий болгоно. Үүний үр дүнд төр иргэнтэйгээ нэг сувгаар харилцдаг байдлыг бий болгох юм. Ингэснээр хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчилгээ авах, цааснаас салах боломжтой болно.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.101.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.