Монголчуудын уламжлалт үндэсний их баяр наадам болж өндөрлөөд зарим байгууллагуудын ажил буцаж эхэллээ. Зарим сумдын 100 жилийн ойн баяр наадам эд үргэлжилж байна. УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар ч аймаг сумдын ой хэсээд ажлаа умартан найрлаж яваа. Найр наадам хэсэж буй хоног хугацаа нь Хөвсгөлийн Л.Энх-Амгалан сайдад багадаад байгаа бололтой. Тэрбээр наадам болон цагаан сарын баярын өдрүүдэд олон хоног, урт хугацаагаар амаръя гэдэг санал гаргая, иргэдийн дэмжлэгийг авч эхэллээ. Тэрбээр "
Үндэсний наадмын болон цагаан сарын баярын өдрүүд харьцангуй цөөн хоног амраад ажил эхэлдэг учраас төрийн байгууллагуудын ажлын бүтээмжид муугаар нөлөөлдөг. Зуны дэлгэр цагт хүн бүр гэр бүлээрээ хөдөө гадаа аялах, нутагтаа очиж амрах, цагаан сараар хөдөө орон нутгийг зорьж шинэ золгуут хийх хэрэгцээ, шаардлага гардаг. Бодит байдал дээр ажлын өдөр нэртэй ч албан бусаар амралт сунжирдагийг та бид бүгд мэднэ.
Тиймээс Монгол Улсын хэмжээнд бүх нийтээр тэмдэглэх 16 баярын өдрөөр 16 удаа амардаг. Үүнийг цөөлж, үндэсний их баяр наадам, сар шинийн баярын амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай нь ажиглагдаж байна. Гадаадын бусад улсад ч гол чухал баяраар урт амардаг туршлага бий. Та бүхэн энэ асуудал дээр ямар саналтай байгаагаа нээлттэй хуваалцана уу..." гэжээ.
"
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин