БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ШУТИС-ийн харьяа ОЛОН УЛСЫН ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ барина
Үйл явдал
/
2024-07-19

Шинээр байгуулагдсан ЗӨВШИЛЦӨЛИЙН Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны хуралдаанаар Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд ШУТИС-ийн харьяа дэлхийн жишигт нийцсэн олон улсын инженерийн сургуулийг ирэх 6 жилийн дотор цогцлуулан хөгжүүлэхийг дэмжлээ. Дээрх асуудлыг хариуцан шийдвэрлэхийг Боловсрол, Шинжлэх ухааны сайд П.Наранбаярт даалгасан байна. 

Тус төслийн хүрээнд: БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Хөшигтийн хөндийд цогцолбор сургууль байгуулна. Монгол Улсын Алсын хараа 2050 хөгжлийн бодлогын хүрээнд 38000 нарийн мэргэжлийн инженер бэлтгэхээр зорьсон. Төслийн үр дүнд 2030 он хүртэл 8000 гаруй инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэн гаргах дулааны алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилга, кампусыг барьж байгуулах аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.107.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.