УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна
Үйл явдал
/
2024-07-19

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байгаа бөгөөд эхлээд Есөнбулаг сумын иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр тэрбээр “2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад 126 гишүүн сонгогдож, нийгмийн олон салбарын төлөөлөл шийдвэр гаргах түвшинд ажиллаж эхэллээ. Үүний үр дүнд төлөөллийн чадвар сайжирч, ардчилсан тогтолцоо бэхжиж, улс төрийн намууд төлөвших боломж бүрдэх болно” гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн “Бүсчилсэн хөгжлийн шинэчлэлийг үргэлжлүүлж, аймаг орон нутгууд өөрсдийн онцлогтоо тулгуурлан хөгжих бодлогыг хэрэгжүүлнэ. Баруун бүс буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймаг дэд бүтэц, авто зам, эрчим хүчний салбараа хөгжүүлж, хилийн боомтуудад түшиглэн эдийн засгийн өсөлтийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, өсөж төрсөн нутгийнхаа ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх боломжийг Бүсчилсэн хөгжлийн бодлогын шинэчлэлийн хүрээнд бий болгоно” гэдгийг онцолж байлаа.

Говь-Алтай аймгийн хувьд Алтай хот-Бургастай боомт чиглэлд авто зам барьж, сэргээгдэх эрчим хүчний нөөцдөө тулгуурлан нарны цахилгаан станц барих аж. Мөн анагаах ухааны сургуульдаа тулгуурлан баруун бүсдээ эрүүл мэндийн шинжлэх ухааныг хөгжүүлэх боломжтой юм байна. Есөнбулаг сумын иргэдийн зүгээс Бүсчилсэн хөгжлийн бодлогын шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм.

0ef16f2d70cf4d6a9b7f4e833380c56955555

95cef46fabb2431f8a377f80eee7a6155555

679bdf962c5c4c1ead007d9158d5e22755555

769198dbaf9a4e97b4ed7bbb099ba69855555555

e9616e30bc6c4148bc3ac3e79eed6da555555

f7906cf8161242ffaf7c062866c35374555555

 

0ef16f2d70cf4d6a9b7f4e833380c56955555

95cef46fabb2431f8a377f80eee7a6155555

679bdf962c5c4c1ead007d9158d5e22755555

769198dbaf9a4e97b4ed7bbb099ba69855555555

e9616e30bc6c4148bc3ac3e79eed6da555555

f7906cf8161242ffaf7c062866c35374555555

Ташрамд дурдахад, энэ жил Говь-Алтай аймгийн 16 сум түүхт ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртээснийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гардуулав.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, аймгийн ууган эмч нарын нэг, Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн эрхлэгч Буньяагийн Мижид Хүний гавьяат эмч, Тайшир сумын харьяат, Зост-Өндөр ХХК-ийн захирал, багш Жанчивын Гэрэл Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Цээл сумын харьяат, ахмад багш Дугарын Нэмэхбаяр, Бигэр сумын харьяат, ахмад багш Мягмарын Лхамдулам нар Гавьяат багш цолоор тус тус шагнуулав. Мөн улс орон, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэд Хөдөлмөрийн гавьяаны улаан туг, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.210.173)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.