Допинг илэрсэн бөхчүүдийн нэр ил болсон ч нэг бөхийн хариу одоо ч ирээгүй байна
Үйл явдал
/
2024-07-22

Ховд аймгийн Булган сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх, Улсын харцага Г.Ганхуяг, Ховд аймгийн Алтай сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх Аймгийн арслан Г.Хишигбат, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх Цэргийн арслан Г.Жамбалдорж нараас допинг илэрчээ. Харин үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариу ирээгүй байна.

Манай улс шинжилгээний сорцыг өмнө нь БНСУ-ын лабораторид шинжлүүлж ирсэн бөгөөд энэ жилээс Герман улсын лабораторид шинжлүүлсэн.

Германы лаборатори 72 цагийн дотор шинжилгээний хариуг ийнхүү ирүүлээд байна. Лабораторийн “сэжигтэй” шинжилгээний хариу зөрөх бараг боломжгүй аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 99 хувийн баталгаатай гардаг байна.

Допинг илэрсэн бөхчүүд шинжилгээний хариутай санал нийлээгүй нөхцөлд “Б” сорьцыг дахин шинжилгээнд өгөх эрх нээлттэй юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.135.202.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Анх 5 бөх допингтой гарсан гэж байсан. Одоо яагаад гэнэт 4 болсон бэ??? (66.181.178.149) 2024-07-22 16:13:00
Анх 5 бөх допингтой гарсан гэж байсан. Одоо яагаад гэнэт 4 болсон бэ??? Яагаад 2 бөхийн нэрийг нууцлаад байна вэ?? Допингтой гарсан 5бөхөө бүгдийг зарлаачээ.