Шадар сайд С.Амарсайхан "Дэлхийн дулаарлын нөлөө энэ жил ч үргэлжлэх болохоор өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс хангая"
Үйл явдал
/
2024-07-22

Монгол улсын Шадар сайд С. Амарсайхан Монгол орны нийт нутгаар их хэмжээний хур бороо орж, усны түвшин нэмэгдэж буйтай холбоотойгоор үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, амралт зугаалгын энэ цаг үед иргэд зорчигчдын аюулгүй байдлыг хангах зохион байгуулалтыг сайжруулах болон өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр яг одоо 21 аймаг, нийслэлийн Онцгой комиссын удирдлагуудыг цахимаар хуралдуулж, Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу холбогдох үүрэг даалгаврыг өгч байна.

Үүнээс гадна дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай улсад ч ихээхэн нөлөөлж байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажлыг одооноос эхлүүлэх, шат шатны байгууллагууд тооцоолол хийн төлөвлөгөө гаргаж, төв штабтай 7 хоног бүр мэдээлэл солилцон уялдаа холбоотой, хяналт тавин ажиллах үүрэг өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.98.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.