ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭН АЛЕКСАНДР МАТЬЮД
“АЛТАН ГАДАС” ОДОН ГАРДУУЛАВ
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази, Номхон далайн бүсийн захирал Александр Матьютэй өнөөдөр /2024.07.29/ Төрийн ордонд уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын иргэн Александр Матьюг хүмүүнлэгийн үйлс, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж Монгол Улсын Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гарууллаа.
Александр Матью нь Монголын улаан загалмай нийгэмлэгтэй 20 гаруй жил үр бүтээлтэй хамтран ажиллаж, эмзэг бүлгийн амьжиргааг дэмжих, гамшгаас урьдчилан сэргийлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 2004-2018 онд Британийн Улаан загалмай нийгэмлэгээс ядуурлыг бууруулах, эмзэг бүлгийн амьжиргааг дэмжих үйл ажиллагаанд нийтдээ 7,8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн Ковид-19 Цар тахлын үед байгалийн гамшигт өртсөн 7600 өрхийн 31160 иргэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос 12,4 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин