ХӨХХОТОД “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” ҮЗЭСГЭЛЭН, ХУДАЛДАА НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод суугаа Консул Н.Дэжид, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, БМНЦҮХ-ийн дарга Э.Ундрал, Зочил компани, Замч компанийн захирал Улаанбаатар, Ухай Хайнан дүүргийн Ченгтоу гадаад худалдааны ХХК-ийн захирал Лю Чао болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Зургийн тодорхойлолт алга байна.

“Монголд үйлдвэрлэв” төвийн нээлтийн үзэсгэлэн худалдаанд “АПУ” ХХК, “Говь” ХХК, “Улаанбаатар гурил” ХХК, “Хорго кашмер”, “Ханбогд кашмер”, “Дархан нэхий”, “Говь хангай”, “TDM”, “ANIMA”, “Марал”, “Sondor” зэрэг үндэсний үйлдвэр, үйлчилгээний 60 гаруй аж ахуй нэгж өөрийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулан оролцож байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өнгөрсөн есдүгээр сард БНХАУ-ын цахим худалдааны “Замч” компанитай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан.

May be an image of 8 people, television, newsroom and text

Санамж бичгийн хүрээнд талууд жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдийг үйл ажиллагааг дэмжих, Хятад улсын зах зээлд Монголын ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, хөгжүүлэх, борлуулалтыг дэмжих, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Хөххотод Монголын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний дэлгүүр тогтмол ажиллахаас гадна БНХАУ-аас Монгол улсад хөрөнгө оруулах сонирхолтой бизнес эрхлэгчдийн B2B уулзалт болж, худалдааны салбар дахь эдийн засгийн эргэлтийг сайжруулах алхам болж буйгаараа онцлог.

Энэ удаагийн чуулга уулзалт нь БНХАУ-ын “Бүс ба Зам” бодлого, “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын” хамтын бүтээн байгуулалтыг идэвхжүүлэх, Монгол Хятадын эдийн засаг, худалдаа, хил дамнасан цахим худалдааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.35.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.