Арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Алтаншагай болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, ULAANBAATAR EXPO CENTER, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг оролцуулсан цагаан сарын үзэсгэлэн худалдаа СХД-ийн “Улаанбаатар экспо” центрт 2024.01.20-2024.02.09-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн худалдаанд бэлэг дурсгал, цагаан идээ, үндэсний хувцас, арьсан эдлэл, тавгийн идээ, хүнс үйлдвэрлэл зэрэг үндэсний үйлдвэрийн 200 орчим ААН, 500 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгээд байна.
Та бүхнийг үзэсгэлэн худалдаагаар зочилж, Монгол үндэсний баяраараа “МОНГОЛ БЭЛЭГ”-ээ сонгохыг уриалж байна.
-
18 цаг 16 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин