НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЖДБ ЭРХЛЭГЧДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Арга хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл төслийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ган-Очир, З.Мөнхцэцэг нар оролцож “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэж хэн бэ, Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл, Төслийн материал бүрдүүлэхэд анхаарах зүйлс” зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

May be an image of 4 people, people studying and text

BEST хөтөлбөрийн зүгээс ЖДҮ-үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн тогтвортой байдал, бизнесийн өсөлтийг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, хөнгөлөлттэй зээл болон төсөл хэрхэн бичих талаар зөвлөгөө мэдээлэл өгөх ажил тогтмол зохион байгуулж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.110.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.