Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Шаалуугийн Цогзолмаа Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Галбадрахын Гантулга Алтан гадас одон, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Хүнбишийн Болортуяа Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсаныг өнөөдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат гардуулан баяр хүргэлээ.
Шаалуугийн Цогзолмаа нь ажлын гараагаа Шинжлэх ухаан, технологи мэдээллийн төв корпорацийн ахлах нягтлан бодогчоор эхэлж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт татварын улсын ахлах байцаагч, Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газарт татварын улсын байцаагч, Сангийн яамны Татварын бодлогын газарт зөвлөх, 2022 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогчоор одоог хүртэл тус тус ажиллаж байна. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр улсад нийт тасралтгүй 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байгааг үнэлэн төрийн дээд “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор шагнав.
Галбадрахын Гантулга нь ажлын гараагаа Худалдаа хөгжлийн банкнаас эхэлж, Сангийн яаманд төслийн зөвлөх, мэргэжилтэн, 2022 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар одоог хүртэл тус тус ажиллаж байна. Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр улсад нийт тасралтгүй 16 дахь жилдээ санхүү, төсөв, татвар, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ажиллаж байгааг үнэлж Монгол Улсын Төрийн дээд шагнал “АЛТАНГАДАС ОДОН”-оор шагнав.
Хүнбишийн Болортуяа нь ажлын гараагаа ТВ9 телевизэд сэтгүүлч, редактороор эхэлж Шинэ дэлхий телевизийн Мэдээний албаны дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэвлэл хариуцсан мэргэжилтэн, Улсын Их Хурлын Тамгын газрын ХМОНХХ-ийн Ерөнхий редактор, Хөгжлийн банкны хэвлэл, олон нийт хариуцсан ахлах мэргэжилтэн, Зам, тээврийн хөгжлийн сайдын хэвлэлийн төлөөлөгч, 2022 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байна. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр тасралтгүй 21 дэх жилдээ ажиллаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-нд онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилж, менежментийн багийг шинэчлэн ажиллуулснаар компанийн түүхэн амжилтуудыг шинэчлэн тогтоож, үр дүн дагуулсан цаг хугацаа байсан. Зөвхөн 2023 оны байдлаар 3.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, ажилтнуудын нийгмийн асуудлыг шат дараатай шийдвэрлэн ажилласан.
2024 оны эхний хагас жилийн байдлаар 6.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 3.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар улсын төсөвт 2.0 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлэн ажиллаж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин