Хан-Уул дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдлаа

Хан-Уул дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хуралдлаа. Хуралдааныг танхимаар болон цахимаар зохион байгуулсан бөгөөд 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт санал авах, төлөвлөгөөний дагуу гал түймэр, үер ус, газар хөдлөлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөлөөллийн аяныг зохион байгуулах, холбогдох аж ахуйн нэгж байгууллага, иргэд олон нийтэд зөвлөмж,  чиглэл өгөх, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж ажиллах.

 Цаашид “Аюулгүй гамшигт тэсвэртэй хот 2030” санаачлагын хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж ажиллах талаар ярилцлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.200.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.