“Хамтын оролцоо” сургалтыг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хувь хүний хөгжил, харилцааны ёс зүй, ур чадварыг суулгах, сурагчдын нийгэмд оролцох хувь нэмрийг нэмэгдүүлэх, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль, багш, ажилчид, сурагчдын хамтын ажиллагааг сайжруулах, эцэг, эх, асран хамгаалагчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хамтын оролцоо” сургалтыг 2024 оны 03 дугаар сарын 05,06-ны өдрүүдэд дүүргийн ерөнхий боловсролын 26,60 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан зохион байгууллаа. 

Цаашдаа уг сургалтыг үе шаттайгаар дүүргийн ерөнхий боловсролын бүх сургуулийг хамруулан зохион байгуулах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.239.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.