“Ойн нөөцийн ашиглалтад тавих хяналт, ойн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг эрчимжүүлэх нь”
Үйл явдал
/
2024-04-16

Байгаль орчин аялал жуулчлалын яам, ЗГХА Ойн газар болон Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ШУТИС-ын Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн ЭША Ч.Ганбаатар, “Монголын ой судлалын нийгэмлэг” ТББ, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Доктор З.Цогт Дэлгэрмөрөн СДОА хамтран Хөвсгөл аймагт хоёр өдрийн сургалтыг зохион байгуулсан юм. Хээрийн сургалтыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ойн санд явууллаа.
Хээрийн сургалтаар ойн санд ажиллах үеийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон шаардагдах багаж хэрэгслийг танилцуулж, ойн санд огтлолт хийх жишиг талбай байгуулан, ойн талбай тусгаарлах, хэмжилт тооцоо хийх аргачлалыг бодитоор танилцуулав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.135.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.