НИТХ-ын ээлжит бус XV хуралдаан 2023 оны аравдугаар сарын 12-нд болж, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэн, НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувийн саналаар дэмжсэн. Улмаар НИТХ-аас тогтоол баталж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өргөн барьснаар захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатарыг батламжлан, тамгыг гардуулсан билээ. Тэгвэл тус хугацаанд Хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн удирдлагын шинэ баг багц хуулийн хүрээнд 26 хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын хоёр тогтоол батлуулаад байгаа юм. Нийслэлийн удирдлагын багийн хийсэн онцлох ажлыг Хууль, эрх зүйн орчин, Тохижилт бүтээн байгуулалт, Хот, нийтийн аж ахуйн ажил, Нийтийн тээврийн парк шинэчлэл гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд танилцуулж байна.
1. Хууль, эрх зүйн орчин
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт гишүүдийн 93.2 хувийн саналаар эцэслэн батлууллаа. Энэ хуулийн хүрээнд 25 хуульд өөрчлөлт оруулсан. Тус хуулиар нийтийн тээврийн төрөл, хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, төвлөрөл сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хот төлөвлөлтийн алдааг засах, замын хөдөлгөөний түгжрэл, агаар, хөрс зэрэг орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Уг хуулийн хэрэгжилтийн хүрээнд:
- Улаанбаатар хотын авто замын даацад тохируулж автомашины дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ-аар батлуулна.
- Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн орон сууцны стандарт нормыг боловсруулна.
- Дахин төлөвлөлтийг нэгдсэн журмаар газрыг нь чөлөөлж, хашааг орон сууцаар солих ажлыг зохион байгуулна.
- Газар чөлөөлөлтийн нөлөөллийн бүсэд буй иргэдийн 65 хувь нь дэмжсэн тохиолдолд газрыг албадан чөлөөлж, нөхөн олговрыг төрөөс олгоно. Ингэхдээ газрыг бэлэн мөнгөөр солих, түр орон сууцаар хангаж дараа нь тухайн байршилд барьсан орон сууцыг өмчлүүлэх, эсвэл газрыг орон сууцаар солих нөхцөлийг санал болгоно.
- Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд төвийн зургаан дүүрэгт зуслангийн болон амины зориулалтаар газар олгохгүй байх. Энэ хүрээнд дүүргийн Засаг дарга нар газар олгохыг хориглоно.
Нийслэлийн Засаг дарга дараах таван тохиолдолд газар олгоно. Үүнд:
- Төр бүтээн байгуулалт хийх зорилгоор буюу эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих тохиолдолд;
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх үед;
- Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд өртсөн ААН-үүдтэй хэлэлцээр хийж нүүлгэн шилжүүлэх зорилгоор;
- Царцаасан барилга байгууламжид урьд нь олгосон газрыг дахин төлөвлөсөн бүсэд шилжүүлэн суурьшуулахтай холбоотойгоор газар олгоно.
2. Тохижилт, бүтээн байгуулалт
- Хүн амын нягтаршил ихтэй, сургууль, цэцэрлэггүй зарим хороонд сургууль, цэцэрлэг барихаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, газрыг хотод шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд:
-Баянгол дүүргийн 24 дүгээр хороо буюу “Алтай” хотхонд сургууль барих 8000 ам метр талбай
-Баянгол дүүргийн 28 дугаар хороонд цэцэрлэг барих 2000 ам метр талбай
-Баянгол дүүргийн 25 дугаар хороонд сургууль барих 4000 ам метр талбай
-Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд сургууль барих 4002 ам метр талбайг нийслэлд шилжүүлэн аваад байна. Эдгээр байршилд нийт 18002 ам метр талбайг шилжүүлэн авсан бөгөөд сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг бүтээн байгуулалтын улирал эхлэхтэй зэрэгцүүлэн эхлүүлнэ.
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн саналаар “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барих талаар иргэдээс санал авсан. Санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэнээр тус барилгыг нураалаа.
- Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 3-р хороо, Дунд гол дагуу байрлаж байсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулгалаа.
- Хан-Уул дүүргийн 15-р хороо "Нархан" хотхоны баруун талд барьж буй барилгын стандарт бус хашааг татуулж, Гандийн гудамжнаас “Соларис”, “Вега сити” зэрэг хотхон хүртэлх хэсэгт 300 метр урт, 1.2 метр өргөн явган зам хийлээ.
-
18 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 18 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 42 мин
-
Уржигдар 11 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 48 мин
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 09 цаг 23 мин
-
2025-01-09
-
Уржигдар 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Уржигдар 11 цаг 42 мин