Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 100 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ой баярыг тохиолдуулан өнөөдөр УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үе үеийн ажилтан, албан хаагчдыг Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
1922 онд Монгол Улсад анхны нүүрсний уурхай, улсын ууган үйлдвэр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байгуулагдсанаар тус уурхайн ажилчид, тэдний гэр бүлийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүднээс 1924 оны 8 дугаар сард Налайх дүүрэгт хүн эмнэлгийн салбарыг байгуулах тушаал гарч, 1 эмч, 1 сувилагч, 1 асрагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.
Өнөөдрийн баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Зуун жилийн түүхээ хөлс хүч, сэтгэл зүтгэлээрээ тамгалан бичилцсэн, үе үеийн эмч, сувилагч, асрагч, нийт хамт олон цагаан нөмрөгт баатрууд та бүхэндээ түүхт ойн баярын мэнд хүргэе. Хүн төрөлхтний түүхэнд тохиосон Цар тахлын хүнд сорилтын жилүүдэд хамгийн их зориг тэвчээр гаргаж, золиосон дунд ажиллаж, хөлс хүчээ шавхан, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах тангаргаа нэр төртэй биелүүлэн, батлан харуулсан гавьяатнууд бол Та нар маань билээ.Та бүхэн хүн ардынхаа эрүүл мэндийг төдийгүй, эх орныхоо ирээдүйг ч бас хамгаалалцсан юм шүү гэдгийг онцлон хэлье.
Монгол Улсын Засгийн газраас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2024 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлс сүүлийн жилүүдэд үе шаттайгаар нэмэгдэж байгаа. Энэ 4 дүгээр сарын 1-нээс 10 хувь, бусад нийтлэг үйлчилгээний ажилтны цалин 20 хувиар нэмэгдэлээ. Мөн Багануур, Налайх, Багахангай дүүргийн төрийн захиргааны албан хаагчдын сар бүрийн үндсэн цалин 20 хувиар нэмэгдлээ.
Мөн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв 2017 онд 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилттэй байсан бол Ковидын жилүүдэд 13.9 тэрбум, 2023 онд 9.8 тэрбумын санхүүжилтай байсан нь даруй 3 дахин өссөн үзүүлэлт юм. Энэ хугацаанд тохижилт үйлчилгээ, тоног төхөөрөмжийн шинэчлэл, ажлын байрны орчныг сайжруулахад 5.4 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Он жилүүдийн уртад гар гараасаа атгалцан, мэдлэг туршлагаа өвлүүлэн өгч, үргэлжлүүлэн сайжруулж, айл өрх бүрт аз жаргал, эрүүл энхийг бэлэглэсээр ирсэн амжилт ололт, ахиц дэвшил, хөгжил бүтээн байгуулалтын эзэд та бүхэндээ өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв" “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт” эмнэлэг болж байгааг дуулгахын сацуу Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, эрүүл энхийн түмэн жаргаланг хүсье” гэлээ.
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 100 жилийн ойн баярын арга хэмжээнд түүхт ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Төрийн дээд одон медалиар шагнасныг МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар гардуулан өглөө.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одрнгоор эрүүл мэндийн салбарт тасралтгүй 29 жил ажилласан ахмад ажилтан Ч.Жавзмаа, 44 жил ажилласан ахмад ажилтан Д.Жаргалсайхан, 39 жил тасралтгүй ажиллахдаа 10 мянга гаруй хүүхдийг эх барьж авсан ахмад ажилтан Б.Сүрэнбадам, 30 жил ажилласан шүдний эмч С.Сумьяа, 46 жил ажиллаж, 19 мянга гаруй хүүхдийг эх барьж авсан, эх баригч эмч Г.Нямсүрэн нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан бол М.Кулжанар, С.Цэцэгээ, Б.Нямцэрэн, Л.Ариунаа, Б.Ирэх-Амарчулуун, Ч.Батхишиг, Ч.Дэншир, Ж.Дээшин, А.Чулуунхүү, Г.Эрдэнэчимэг, Ж.Ширчиннямбуу, Д.Алтанцэцэг, Н.Минжээ, Г.Чанцалдулам, Д.Дуламсүрэн нарын 15 хүн Алтан гадас одонгоор, Ч.Олонболор, Ж.Харшилмаа, Г.Чанцалдулам, Н.Нямхүү, Х.Дариймаа, Д.Оюунмаа, Н.Цэрэнлхам, П.Дүүрэнгэрэл нарын 8 хүн Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа.
Тус баярын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайд Игавахар Масарү нар мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэсэн юм
-
Өчигдөр 18 цаг 59 мин
-
Өчигдөр 18 цаг 57 мин
-
Өчигдөр 18 цаг 00 мин
-
Өчигдөр 16 цаг 46 мин
-
Өчигдөр 13 цаг 00 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 11 цаг 42 мин