НаИТХ: ХОЁР ХОТЫН ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Бүгд найрамдах Казахстан Улсын Талдыкорган хоттой ах дүү харилцаа сэргээх зорилгоор өнөөдөр дүүргийн удирдлагууд цахим уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад Талдыкорган хотын дарга Базил Ернат Дүйсенбек мөн дүүргийн ИТХ-ын Хурлын дарга П.Нарантуяа, Засаг дарга Ч.Раднаабазар, Төлөөлөгч Д.Наянбаяр, Засаг даргын Орлогч Н.Мандуул, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Булбул нар оролцов.

Бүгд Найрамдах Казастан улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Ғабит Қойшыбаевтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүсэлтээ хүргүүлснээр өнөөдөр биеллээ оллоо.

Талдыкорган хотын дарга Базил Ернат Дүйсенбек тэргүүтэй төлөөлөл дүүрэгт албан ёсны айлчлал хийж цаашид хийгдэх ажлаа тодорхойлох хамтран ажиллахаа илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.241.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.