Дэд бүтцийн байгууллагуудын бэлэн байдалтай танилцлаа
Үйл явдал
/
2020-01-02

Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албаны дарга Э.Равжаадэлгэрэх, аймгийн Ерөнхий жижүүр, ХХҮГ-ын дарга С.Энхболд нар 2019 оны 12 дугаар сарын 31-ний 19.00- 20.30 цаг хүртэл дэд бүтцийн байгууллагуудын бэлэн байдалтай газар дээр нь танилцлаа. Мөн ажлын байрандаа байгаа ажилчдад шинэ жилийн бэлэг тараасан юм. Дулааны цахилгаан станц дээр 6 зуух, 4 машин, 59 Мтв цахилгааны ачаалалтай, 35 мянган тоннын нүүрсний нөөцтэйгээр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.

Дархан хотын дулаан хангамжийн температур 108 хэм, 10 ата даралттайгаар хэрэглэгчдийг дулаанаар ханган ажиллаж байгаа юм. Харин Цахилгаан хангамжийн хувьд хэвийн бөгөөд Дархан хотын хэрэглэгчдийн цагийн ачаалал нь 15 Мвт байна. Ус хангамжийн хувьд гарсан гэмтэл доголдолгүй хэрэглэгчдийн цэвэр ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.218.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.