Иргэд ДОЛООН ТӨРЛИЙН ХОРТ ХАВДРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ үзлэгт үнэ төлбөргүй хамрагдана
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-03

Өгөрсөн оны 10 дугаар сард Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Хавдрын өвчлөлийн эрт илрүүлгийг улс орон даяар эхлүүлэхээр болсон. Энэ хууль 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.  Иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиги бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон төрлийн хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой.

Хүн амыг хорт хавдрын эрт илрүүлэг, оношлогоонд хамруулах ялангуяа зорилтот бүлгийн иргэдийг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах боломжтой боллоо.  Эрүүл мэндийн тухай хуульд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Уг хууль батлагдсанаар 2020 оноос иргэд хорт хавдрын урьдчилсан үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношлогоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна. 

Зорилтот бүлгийн хүмүүсийг эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулснаар 2030 он гэхэд элэгний хорт хавдрын нас баралтыг 35 хувиар, ходоодны хорт хавдрын нас баралтыг 42 хувиар бууруулж, умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 90 хувийг эрт илрүүлж, эмчлэх, боломжтой гэж үзжээ. 
  • 40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,
  • 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,
  • 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,
  • 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах юм.

Монгол улсын иргэдийн нас баралтын гол шалтгаан нь хавдар байдаг. Хавдар туссан хүмүүсийн 60 орчим хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас бардаг гэх судалгаа бий. Тиймээс иргэдээ долоон төрлийн хорт хавдрын илрүүлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах хуультай болсон нь энэ юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.151.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.