Өнөөдрийн өлгөц: Жам ёсны секс ба Д.Гантулга
Үйл явдал
/
2020-01-03

Та нар “Шоронгийн эмч” гэж сериал үзээгүй бол нэг олоод үзчихээрэй. Шоронд орсон өндөр албан тушаалтнуудыг эмнэлгийн магадлагаагаар ялаас чөлөөлөхийн тулд зүсэн зүйлийн арга хэрэглэж шинэ өвчин хүртэл зохиодог башир аргатай эмч нар, нийгмийн том сүлжээний тухай гаргасан кино байна цаана чинь. Манайхан хөөрхий эмч нар нь цалин багатай, урдах ажил нь үстэй толгойноос нь их, юун тэгж өвчин “мөвчин” зохиох манатай байгаагаас хэдэн улс төрчид, олны танил хүмүүс ялаа чимээгүй эдэлж байгаа биз. Угаас монголчууд эрүүл чийрэг, баргийн өвчинд тордоггүй онцлогтой ард түмэн. Харин давдаггүй нэг даваа тэдэнд байна. “Сайн ах”-ын хэргийн дараахан хүүхэн хүчиндсэн хэрэг гарлаа. Эмэгтэйчүүд хэргийн гол обьект юм уу хаашаа юм. Хэрэгт оруулдаг эсвэл хэрэгт өртүүлэхэд бүсгүй хүн яг тохироод байна. Ямар ч мундаг эр хүний сул тал бүсэлхийнээс доогуур байдаг гэдэг бол хүн төрөлхтний үнэн л дээ. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад Хан-Уул дүүгийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон. Түүнийг бусдыг хүчирхийлсэн болон хүчирхийлэхийг завдсан хэрэгт буруутгаж хоёр жилийн ял оноосон юм.

Тэгвэл өнөөдөр өмгөөлөгч Г.Батбаяр үйлчлүүлэгч нь давж заалдах болсныг, сайн найзын харилцаатай байсан эмэгтэй нь учраас, жам ёсны бэлгийн үйл ажиллагаа явагдсан гэсэн үгсийг сонгон ярилцлага өгснийг zaluu.com сайт нийтэлжээ. “Жам ёсны бэлгийн үйл ажиллагаа” гэдэгт яг юуг тодорхойлсон хэллэг болохыг дор бүрнээ бодоцгооё. Сексийн боловсрол сайтай байх тийм ч ичгэвтэр зүйл биш гэж бодож байна. Манай улс төрчдийн бидэнд өгч байгаа “бэлэг” болгон бүх талын боловсролыг дээшлүүлж байдаг хойно. Юм юмаараа манлайлах учиртай нэгдүгээр фронтынхон эвэртэй туулай мэт хүчингийн хэрэг дээр хэрхэн “угааж” гаргаж ирэхийг харах л үлдлээ. Бид ажиглаж байгаа шүү, та нарыг.

Б.Самар

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.82.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.