Д.Хаянхярваа: Ерөнхийлөгч шууд ингэж мэдэгдэл хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна
Үйл явдал
/
2020-01-03

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэтгэврийн зээл тэглэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Энэ асуудлыг УИХ-аар оруулж байж шийднэ.Өөр ямар ч гарц байхгүй. ҮАБЗ дээр гурван хүн яриад мөнгө санхүүгийн асуудлыг шийддэг болчихвол энэ улс оронд эмх замбараагүй байдал үүснэ. Ерөнхийлөгч бодвол тооцоо судалгаа, бүх юмаа хийсэн байлгүй дээ. Зээлээ хаалгах гэж байгаа хүн баярлалгүй яахав. Ахмадуудыг ойлгож байна. Бодит амьдрал дээр харахад тэр зээлийг хөгшчүүд өөрсдөө хэрэглэдэггүй. Хүүхдүүддээ зарцуулсан байдаг юм билээ.

Бид нар бэлэн мөнгө тараах, янз бүрээр хүмүүсийн өр авлага барагдуудах гээд 2010 оноос хойш явж ирсэн. Одоо энэ алдааг давтах хэрэггүй. Би тийм л байр суурьай байна. Өнөөдөр Монголын эдийн засаг ямар байгаа билээ. 700 гаруй тэрбум төгрөг гэж байна шүү дээ. Ерөнхийлөгч шууд ингэж мэдэгдэл хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.247.68)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.