Төв банкны Ерөнхийлөгчийн тушаалаар арилжааны банкууд тэтгэврийн зээл олгохоо зогсоолоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-03

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж, нэмж тэтгэврийн зээл олгохгүй байх үүргийг арилжааны банкуудад өгсөн байна. Энэхүү шийдвэр нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ гэж ойлгож болох нь.  Он солигдох мөчид Ерөнхийлөгч Х.Баттулга ахмад настнуудынхаа тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргаж буйгаа хэлсэн бөгөөд Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулснаар ийм шийдэлд хүрч, ҮАБЗ санал нэгдсэн гэдгийг мэдэгдсэн. 

Гэвч ҮАБЗ-ийн дагуу УИХ-ын гишүүн, Засгийн газар гэгчлэн хууль санаачлах эрхтэй этгээд төсөл боловсруулж, УИХ баталснаар биеллээ олох боломжтой. 

2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн дансны тоо 233,034 байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.140.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.