Аймгийн удирдлагууд шинэ оны ажлаа нэгдсэн эмнэлгийн төрөх тасгаас эхлүүллээ
Үйл явдал
/
2020-01-03

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батжаргал, Засаг дарга В.Рэнцэндорж, аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого эрхэлсэн орлогч Я.Эрхэмбаяр нар 2020 оны ажлаа Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгаас эхлүүллээ.

Тодруулбал аймгийн удирдлагууд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус тасгийн үйл ажиллагаатай танилцаж, шинэ оны эхний өдөр амаржсан ээжүүдэд, шинээр мэндэлсэн иргэддээ хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан юм.

Шинэ хүн төрнө гэдэг айл гэрт аз жаргал авчирж, улс орны хөгжилд ч хувь нэмэртэй явдал. 2019 оны 12 дугаар сарын 31-ээс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний хооронд аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 13 эх амаржсан байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.163.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.