Нийт тэтгэвэр авагчдын 58 хувь нь ЦАГААН САРЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛЖ урт хугацаатай зээл авчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-03

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шинэ оны мэндчилгээ хэлэхдээ "Ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлнө" хэмээн хэлсэн нь шуугиан тариад байна. Улмаар Монгол банкны Ерөнхийлөгч тушаал гаргаж, арилжааны банкууд тэтгэврийн зээл олгохыг зогсоогоод байна. Үүнтэй холбоотой нэнэн сонирхолтой мэдээллийг танд хүргэе. 

2019 оны 02 дугаар сарын 01-наас 408 мянган иргэний тэтгэврийг дунджаар 7,6 хувиар нэмсэн. Тэтгэврийн нэмэгдэлд 119,5 тэрбум төгрөг зарцуулсан. Ингэснээр бүрэн тэтгэврийн хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 270 мянган төгрөг болж байна. Өнөөдрийн байдлаар нийт тэтгэвэр авагчдын 58 хувь нь тэтгэврийн зээлтэй байгаа. Манай яам, газрын даргын түвшинд яриа хэлэлцээр хийж тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан. Өмнө нь 18 хувь байсныг 2019 онд 10 хувь болгосон. Тэтгэвэр авдаг 43,3 мянган иргэн байна. эдний дунд яг хэрэгцээтэй зүйлд зээл авч байна уу гэхээр сонин үзүүлэлт гардаг. Дийлэнх нь сар шинийн баярыг тохиолдуулан олон сараар урт хугацаатай зээл авдаг бол зарим нь хүүхдийнхээ, ачынхаа сургалтын төлбөрт зориулан зээл авдаг юм билээ. Тэтгэврийн зээлд 359 мянган тэтгэвэр авагч хамрагдаж, нийтдээ 417,6 тэрбум төгрөгийн зээл авсан байна. зээлийн хүүг багасгаснаар 7,9 тэрбум төгрөгийн хэмнэлт үзүүлж, чөлөөлсөн. Шинээр тэтгэвэр тогтоолгож байгаа иргэдийн тоо жилд 19 орчим хувиар буюу 4000 орчмоор нэмэгддэг. 2020 онд нийгмийн даатгалын сангаас зөвхөн тэтгэвэр авагчдад 2 их наяд 252 тэрбум төгрөг олгоно.

 

Ерөнхийлөгчийн хэлснээс үзэхэд тэтгэврийн зээлийн тэглэлтийг УИХ-аар шийдэх юм. Яг хэзээ шийдэх нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.247.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.