Дарханы замын бүтээн байгуулалтаас МӨНГӨ ХУМСАЛСАН Х.Оргил-Эрдэнэ гэж хэн бэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-03

 

Зам тээврийн хөгжлийн яамны хурган дарга нар замын тендерээс сэмхэн халаасалж байгаад хуулийнханд ГОГДУУЛЧИХААД байх юм. Шалих шалихгүй юманд шунаж байгаад гогдуулавдаа, хохь нь шүү хэмээн Ерөнхий сайд анхааруулсаар байхад л үгэнд орсонгүй...

Олон хүний амь насыг авч одсон Дархан-Улаанбаатар чиглэлийн 240 км автозамыг Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэн шинэчлэх ажил эхэлсэн ч 2019 онд замын ажил аадар бороо, авлига хээл хахуультай холбоотойгоор олигтой явсангүй.

Үүний нэгэн баталгаа нь Замын хяналтын газрын даргын албан тушаалтай Х.Оргил-Эрдэнэ гэх нөхөр тус замын ажилд оролцох сонирхолтой  Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын “Баруун аймгууд руу салдаг уулзвараас 52 даваа хүртэлх авто замыг тавьж байгаа” БНХАУ-ын Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж компанийн Хятад иргэнээс авилга авч байгаад үйлдэл дээрээ баригдсан юм. Халтарын Оргил-Эрдэнэ нь 2016 оны орон нутгийн сонгуульд Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч юм.

Тэрбээр Зам ашиглалт, засварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад  65.2 оноо авч тэнцсэн тул 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор ЗАЗХ-ийн даргын албан тушаалд томилогдсон юм. Түүний өмнөх дарга Д.Доржханд нь мөн авлигын хэргээр татагдаад байгаа билээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд Зам тээврийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал АТГ-аас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ирсэн ч түүний өмгөөлөгч шүүгчээс татгалзсан байна. Уг татгалзлыг үндэстэй эсэх асуудлыг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийднэ. Одоогоор хариу гараагүй байна

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.215.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.