Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэг завинд суух уу?
Үйл явдал
/
2020-01-03

Төрийн тэргүүн мэндчилгээндээ “Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэдгийг онцолсон. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд багтдаг. Гэхдээ ҮАБЗ зөвлөмж хүргүүлдгээс шийдвэр гаргадаг газар биш.

“Тэтгэврийн зээл тэглэнэ” гэж Ерөнхийлөгч зөвхөн хэлсэн болохоос шийдвэр гаргах, хэрэгжүүлэх нь УИХ, Засгийн газарт оногдоно. Ёс ёмбогор, төр төмбөгөр. ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх эсэхийг УИХ шийдвэрлэнэ. УИХ-ын дарга зөвлөмжийг УИХ-аар хэлэлцүүлэхэд ҮАБЗ-ийн гишүүн Г.Занданшатараас үл хамаарч, төрд төлөөлөл болж байгаа 75 гишүүний олонхийн саналаар шийдвэрлэгдэнэ. Яг л зангууны үлгэр аятай сонсдож байгаа биз.Ерөнхий сайд ОУВС-ийн амыг харна. Эцсийн дүндээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэг завинд суух уу? гэдэг л сонин байна. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.10.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.