“Буянт-Ухаа 1, 2” хорооллын ашиглалт, үйлчилгээг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т шилжүүлэх ажлыг эхлүүллээ
Үйл явдал
/
2020-01-03

“Буянт-Ухаа 1, 2” хорооллын инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т шилжүүлэх ажлыг эхлүүллээ. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1358 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 1, 2” хорооллын инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т шилжүүлэх тухай хурлыг 2020 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр зохион байгууллаа.

Хуралд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Төрийн орон сууцны корпораци ХХК, Нийслэлийн Орон сууцны корпораци, Өмчийн харилцааны ашиглалт, удирдлагын газар Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ болон иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагыг төлөөлж Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо ТББ, Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв ТББ, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн төлөөллийг оролцуулан хуралдав.

Хурлаас Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар Ажлын хэсэг байгуулж “Буянт-Ухаа 1, 2” хорооллын ашиглалт, үйлчилгээг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т шилжүүлэх ажлыг эхэллээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.156.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.