Аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд 2020 оны ажлаа Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгаас эхлүүллээ
Үйл явдал
/
2020-01-03

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд 2020 оны ажлаа Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгаас эхлүүлж шинэ оны эхний өдөр амаржсан эхчүүдэд хүндэтгэл үзүүлсэн бол ард иргэдийнхээ эрүүл энх, аз жаргал сайн, сайхны төлөө аймгийн бурхан шашинтны төв Дашпэлжээлин хийдэд “Мандал” өргөлөө.

Мөн аймгийн бурхан шашинтны төв Дашпэлжээлин хийдийн шүтээний гүнгэрваа, гадна дулаалгын фасад, хоёр дуганы лам нарын сэнтийг Орон нутгийн төсвийн 20 сая төгрөгийн төсөвт өртгөөр Б.Алтаншагай ахлагчтай иргэдийн бүлэг гүйцэтгэж тус хийд нь сүсэгтэн олонд буян, номын ажлыг тогтмол хүргэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.215.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.