С.Дулам: Монгол үндэстний үнэт зүйлийг ТӨР бодлогоор анхаарахаар болж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-04

Засгийн газрын хэрэг эрхлэг газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан эрдэмтдийн баг Монгол улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх алсын хараа, бодогын баримт бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардуулан өглөө.

Энэ удаад хөгжлийн бодлогыг үндсэн есөн бүлэгт хуваан үзэж, салбар бүрийг нэг бүлэг болгож, алсын хараа, урт хугацааны бодлогыг тодорхойлсоноороо онцлогтой аж. Есөн багана бүхий хөгжлийн баримт бичгийн тэргүүн бүлгийг Монгол улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам ахлан ажиллажээ. Тэрбээр “Монгол улсын урт хугацааны хөгжлийн цогц баримт бичгийг боловсруулахад оролцлоо. Үүний эхний хэсгийг миний бие ахалсан. Есөн тулгуурт баганат баримт бичгийн эхэнд Үндэснтий үнэт зүйлийн тухай тусгаж өгсөн. Энэ бол урьд өмнө яригдаж байгаагүй. Дэлхийн улс орнууд Үндэстэн улс болох бодлого руу чиглэж байна. Тийм учраас монгол хүний үнэт зүйл, өв соёл, сэтгэлгэлгээ, ижилсэл ондоошил, бэлгэдэл зүйн тухай хамруулсанаараа онцлог болоо” гэдгийг онцоллоо

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.