Банканд дансаа нээлгэсэн ХҮҮХДИЙН МӨНГӨ шууд орно
Үйл явдал
/
2020-01-04

2020 оны 1 сарын 03Arslan.mnУИХ-ын чуулганы 2019.11.28-ийн нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувийн саналаар баталсан билээ.Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр бэлэн мөнгөөр 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор болсон.

Хуучин өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй босго оноог хангасан хүүхдүүд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж байсан. Харин 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй хүүхэд бүрт босго онооны болзол шаардлагагүйгээр нийт хүүхдэд олгох шийдвэр гарсан.Амьдран суугаа хороондоо өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргах асуудал дээр санаа зовох хэрэггүй. Учир нь бүртгэлтэй учраас хуучин босго оноо хангаагүй ороогүй байсан ч он гарснаар хүүхдийн мөнгө нь олгох юм байна.Харин өрхийн мэдээллийн санд огт бүртгэлгүй иргэд хариуцсан харьяа дүүргийнхээ хорооны халамж, үйлчилгээний мэргэжилтэнд өргөдөл гаргах юм байна. Түүний дагуу манайхаас судалгаа авч өрхийн мэдээллийн санд оруулна.

Түүнчлэн шинээр мэндэлсэн хүүхдүүдийн тухайд тухайн өрхийн мэдээлэл өрхийн мэдээллийн санд байгаа бол хүүхдийн бүртгэл нь нэмэгдээд явна. Тиймээс шинээр мэндэлсэн хүүхдэдээ тухайн өрх дахин хүсэлт гаргаж, судалгаанд орох шаардлагагүй аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.4.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.