Дорнод аймгийн “алтан нар-2019” наадмын шилдгүүд тодров
Үйл явдал
/
2020-01-04

Дорнод аймгийн оны тэргүүнийг жил бүр уламжлал болгон шалгаруулдаг “Алтан нар” наадам 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр боллоо. Тус наадам нь төрийн бодлого шийдвэр, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэж, бүтээлч санаачилгатай ажиллан, ажлын үр дүн, үйлс бүтээлээрээ хамт олноо манлайлан үлгэр дуурайлал үзүүлэн ажилласан иргэд, албан хаагчдын хөдөлмөр бүтээлийг үнэлж, оны шилдгүүдийг урамшуулах зорилготой юм.

“Алтан нар-2019” наадмын эздэд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон аймгийн удирдлагууд шагналыг гардуулан өглөө. Ингээд оны шилдгүүдээ танилцуулъя.

-“Оны тэргүүний сурагч”-аар Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн 12 а ангийн сурагч М.Хэрлэн,

-“Оны тэргүүний Иргэний нийгмийн байгууллага”-аар “Эерэг байж хамтдаа хөгжье” уриатай “Дорнодын ажил хэрэгч бүсгүйчүүд” клуб,

-“Оны тэргүүний Хүмүүнлэгийн үйлсийн эзэн”-ээр аймгийн Улаан загалмайн хорооны дарга МУ-ын үйлчилгээний гавьяат ажилтан Б.Ганболд,
-“Оны тэргүүний Үйлдвэр, аж ахуйн нэгж”-ээр Б.Гэрэлт-Од захиралтай “Гэрэл сэтгэмж” ОНӨААТҮГазар,

-“Биеийн тамир, спортын салбарын Оны тэргүүний тамирчин”-аар Хөнгөн атлетикийн марафон гүйлтийн тамирчин ОУХМ Баярцогтын Мөнхзаяа,

-“Соёл, урлагийн салбарын Оны тэргүүний ажилтан”-аар Дорнод аймгийн Алтангадас одонт Хөгжимт драмын театрын ерөнхий удирдаач, МУСТА Б.Гэрэлмаа,

-“Эрүүл мэндийн салбарын Оны тэргүүний албан хаагч”-аар Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Гэмтлийн мэс заслын их эмч Т.Энхтулга,

-“Боловсролын салбарын Оны тэргүүний албан хаагч”-аар 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Г.Бадраа

-“Төрийн жинхэнэ албаны Оны тэргүүний албан хаагч”-аар аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа З.Баянжаргал нар тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.31.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.