“Гүн галуутайн Болор цом- 37” яруу найргийн наадам өнөөдрөөс эхэлнэ.
Үйл явдал
/
2020-01-04

Багануур дүүргийн түүхт 40 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбоотой төр захиргааны байгууллагаас олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 
Үүний эхлэл бол “ГҮН ГАЛУУТАЙН БОЛОР ЦОМ- 37” яруу найргийн наадмыг дүүрэгтээ зохион байгуулахаар болсон ба өнөөдрөөс эхлэн 2 өдрийн турш дүүрэгт үргэлжилнэ.

Наадамд оролцохоор Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.ГАЛСАН, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.ЦООДОЛ, Б.ДОГМИД, МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн До.ЦЭНДЖАВ, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт Б.ХҮРЭЛБААТАР, Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт Г.АЮУРЗАНА, Төрийн шагналт, Д.Нацагдоржийн шагналт Ц.БАВУУДОРЖ, Болор цомын эзэн, УИХ-ын гишүүн Г.МӨНХЦЭЦЭГ, Болор цомын эзэн, Д.Нацагдоржийн шагналт Б.ГАЛСАНСҮХ, Ж.БАЯРЖАРГАЛ, Б.ИЧИНХОРЛОО, Болор цомын эзэн, МЗЭ-ийн шагналт Н.ГАНТУЛГА, Ц.ЭРДЭНЭБААТАР, Ш.ЛХАМНОРЖМАА нар хүрэлцэн ирсэн ба дүүргийн удирдлагууд зохиолчдыг Багануур өндөрлөг хөшөөн дээр угтан авлаа.

Өнөөдөр “УРАН ҮГСИЙН ЧУУЛГАН” Соёлын ордонд 16:00 цагаас, 01 сарын 04-ний өдөр “ГҮН ГАЛУУТАЙН БОЛОР ЦОМ- 37” яруу найргийн наадам 13:00 цагаас тус тус зохион байгуулагдана.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.93.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.