"ШИЛДЭГ 99 УЛСТӨРЧ" олон нийтийн цахим санал асуулгыг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-04

Улстөрч.мн сайт тав дахь жилдээ Монгол Улсын “Шилдэг 99 улстөрч”-ийн рейтинг тогтоох үндэсний цахим санал асуулга улс орон даяар 2019.09.01-12.30-ны хооронд явагдаж, “Шилдэг 99 улстөрч”-ийг тодруулаа.

Монгол Улсын “Шилдэг 99 улстөрч”-ийн рейтинг тогтоох үндэсний цахим санал асуулгад Монгол улсын 30 дахь Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх 41,200 хүний саналаар тэргүүлсэн бол 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат 39,502 саналаар удаалж, Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 37.255 саналаар гуравт, МАХН-ын дарга, Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр 34522 саналаар зургаат, Монгол улсын Их хурлын дарга Гомбожавын Занданшатар 32656 саналаар эхний 10-т тус тус багтсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.173.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.