Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжмийн зэмсгийг бүрэн шинэчиллээ
Үйл явдал
/
2020-01-05

Зэвсэгт хүчний 123-р ангийн үлээвэр, найрал хөгжимчдийн бүрэлдэхүүн нь Ховд аймагтаа төдийгүй бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж буй төрийн болон цэргийн ёслолын арга хэмжээнд оролцож, орон нутагт Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан ажилладаг.

Тус ангийн хөгжимчдийн хөгжмийн зэмсэг нь олон жил ашигласны улмаас хуучирч муудсан тул орон нутгийн төсвийн 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчиллээ.

Иж бүрэн шинэчилж буй үлээвэр болон цохиур хөгжмийн зэмсгүүдийг энэ сарын 2-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг нар Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүнд хүлээлгэн өглөө.

Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний 2019 оны "Тэргүүний цэргийн гэрээт алба хаагч"-аар шалгарсан байлдагч н.Билэгтийн шагналыг гардуулан өгсөн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.241.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.