Дундговь аймгийн тоологч, шалгагч нарын сургалт болж байна
Үйл явдал
/
2020-01-05

Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын аймгийн мэдээллийг цуглуулах тоологч, шалгагч нарыг сонгон шалгаруулж, сургалтыг 2020 оны 01-р сарын 03-наас 01-р сарын 05-ны өдөр хүртэл зохион байгуулж байна.

Энэхүү сургалтыг Аймгийн орлогч дарга Ж.Мөнхчулуун нээж, Статистикийн хэлтсийн даргаар олон жил ажилласан Д.Тэрбиш дарга туршлагаасаа хуваалцан үнэтэй зөвөлгөө өгч, Аймгийн түр товчооны ажилтнууд хичээлийг зааж, нийт 69 тоологч 18 шалгагч хамрагдаж байна. Бэлтгэгдсэн тоологч нар сонгогдсон айл өрхүүдээр ороход иргэд тоологч нарыг орон гэртээ нэвтрүүлж үнэн зөв мэдээллийг өгөх үүрэгтэй гэж Хүн ам орон сууцны Улсын тооллогын тухай хуулинд заасан байна.

2020 оны 1-р сарын 9-нөөс 15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг тооллогын мэдээллийг дэлгэрэнгүй асуулгын хуудсаар тоологч нар цуглуулж, шалгагч нар шалгаж ажиллана.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.25.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.