Томуу, томуу төст өвчний тархалт бага байгаа СУРАГЧДЫН амралт сунгахгүй
Үйл явдал
/
2020-01-05

Ё.Баатарбилэг: “Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирсэн. Томуу, төст өвчин амбулаторийн үзлэгийн 15 хувьд хүрвэл сурагчдын амралтыг хойшлуулах зохицуулалттай. Одоогоор 10 гаруй хувьтай байгаа юм билээ. Бид нийслэлийн Эрүүл мэндийн газраас дахин мэдээлэл авна. Одоо сурагчдын хоёрдугаар улирлын амралт үргэлжилж байна. Амралт долоо хоногийн дараа дуусна. Энэ хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдөх эсэхийг харна. Ер нь сурагчдын амралтыг сунгахгүй, хичээллэх хугацааг тогтвортой байлгах байр суурьтай байгаа. Өнгөрсөн жилүүдэд хоёр сараар сурагчдыг амрааж байсан. Өнгөрсөн жил л гэхэд Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлчихсэн байхад сургуулийн хүүхдүүд амраагүй байсан. Ийм хүндрэлүүд гардаг учраас хичээллэх хугацааг тогтвортой байлгах нь чухал” гэсэн тайлбарыг сэтгүүлчдэд өгчээ. 

Нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Амралт төлөвлөгөөний дагуу нэгдүгээр сарын 13-ныг хүртэл буюу 21 хоног үргэлжлэх юм. Харин орон нутгийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 30-наас 2020 оны нэгдүгээр сарын 10-ныг хүртэл 14 хоног үргэлжлэх юм. Учир нь, хавар мал төллөх үеэр орон нутгийн сурагчдыг нийслэлийн сурагчдаас нэг долоо хоног илүү буюу 14 хоног амраах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.44.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.