Хаягдлаа тушаадаг Экобин машиныг Номингийн салбаруудад байршуулжээ
Үйл явдал
/
2020-01-05

Хуванцар сав, лааз зэрэг дахивар буюу дахин боловсруулдаг хог хаягдлаа тушаагаад, мөнгө авдаг Экобин машин Номин Холдинг компанийн дараах салбаруудад байршуулжээ.ҮҮНД:

~ Номин агуулах худалдаа ХАН-УУЛ

~ Номин агуулах худалдаа Чулуун-Овоо,

~ Номин хайпермаркет Өнөр

~ Номин хайпермаркет-Зүүн 4 зам

~ Номин супермаркет 10 - р хороолол

~ Номин супермаркет Ривер гарден

~ Номин супермаркет-Наадам центр салбар зэрэг нийт 10 салбарт

Иймд иргэд дахин боловсруулдаг хог хаягдлаа энэхүү машин тушаагаад QR код хэлбэрээр тасалбараа авч, тус тасалбараа Монгол чатын дурангаар уншуулмагц таны виртуал дансанд шимтгэлгүйгээр мөнгө шууд орох ажээ.

 

iSee.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.38.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.