Ерөнхийлөгч асан Н.Багабанди ДАНСНЫ МЭДЭЭЛЛЭЭ ил болгож зээл аваагүй гэдгээ илэрхийллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-15

Монгол улсын Их хурлын чуулганы хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг саяхан баталсан. Уг хуулийг хэлцэлцэж байх үед 2019 оны 12 дугаар сард сэдээлэлд ойр зарим иргэд 100 хүртэл тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авсан гэх мэдээллийг нэр бүхий УИХ-ын гишүүн хэлсэн ч түүнийг Монголбанкнаас үгүйсгэсэн юм.

Ингээд хууль батлагдсаны дараахан сошиал орчинд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабандийг 100 тэрбумын зээл авсан гэх мэдээлэл цацагдсан. Харин уг мэдээллийн хариуд Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди өөрийн үйлчлүүлдэг арилжааны банкнаасаа нэрийн дансны хуулга мэдээллээ гаргуулж, өндөр хэмжээний зээл аваагүй гэдгээ нотоллоо.

Тэрбээр МАН-ын гишүүн бөгөөд Оюу-Толгой ХХК-ийн Монгол улсын төрийг төлөөлөн суух ТУЗ-ын гишүүний албыг хашдаг нэгэн юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.233.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.