Ч.Сайханбилэг: Зугтаасан гэх жүжгээ хэзээ дуусгах вэ. Төрийн хамгаалалттай хамт яваа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-15

АТГ-ын мөрдөн байцаалтын дундаас оргон зайлсан гэх үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэгийг ЦЕГ-с эрэн сурвалжилж эхлээд буй билээ.

Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ? Өмгөөлөгчөөрөө дамжуулан хууль хүчний байгууллагуудтай тогтмол холбоотой ажиллаж байгаа. Улстөрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа. Эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү” хэмээн цахим хуудастаа бичжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.176.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.