Махны холбооны Ерөнхийлөгч, МАХ, Мал аж ахуйн сайд гурвын МАРГАЛДААН
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-15

Монгол Улсын Их хурлын гишүүн, Махны холбооны тэргүүн Б.Пүрэвдорж Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Чүлтэмийн Улааныг ашиг сонирхолын зөрчил гаргаж байгаа учраас огцруулах санал гаргаж, улмаар хуулийн төсөл боловсруулж, түүнийгээ УИХ-ын даргад өргөн мэдүүллсэн юм. Түүний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тэрбээр Ч.Улаан сайдыг огцруулах хуулийн төсөлдөө гурван заалтыг иш болгожээ. Нэгдүгээрт, малын үнийг унагаж, малчдын орлогыг хаасан. Хоёрдугаарт, махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг доголдуулсан, Гураюдугаарт, БНХАУ-ын хөрөнгө оруулагч эзэнтэй махны үйлдвэрүүдийг дэмжиж, дотоодын өрсөлдөөнийг зогсоосон гэж үзжээ.

Өнгөрсөн жил бог, бод малын үнэ харьцангуй үнэтэй байсан ч Ч.Улаан сайдын гарын үсэгтэй квот олгосон цаас үнэгүйдүүлж байна. Манай улсад 140 гаруй махны үйлдвэртэй. Үүнээс 12-т нь урд хөрш рүү мах экспортлох зөвшөөрөл олгосон.

Нэг кг адуу мах гаргах зөвшөөршлийг 4800 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний юань авлигад авдаг. Үндсэндэ бог тутамд 20 мянга, бод тутамд 200 мянган төгрөгийн авлига авдаг гэсэн.

Мах экспортлох зөвшөөрөлтэй 12 компанийн 9 нь хятад эзэнтэй. Гурав нь монгол дарга, сайд нарын дүүгийн компаниуд. Өмнөх сайдууд ий луйврын арга хэрэглэж байгаагүй. Ганцхан Ч.Улаан сайдын үед гаарч байгаа учраас 220 гаруй мянган малчдынхаа нэрийн өмнөөс, тэдний эрх ашгийг хамгаалахын тулд салбарын сайдыг огцруулах албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьж байна гэлээ.

Д.Пүрэвдорж гишүүний хувьд Монголын махны холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.135.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.