Улсын баатрыг шүүхэд аргамжсан “АРДЫН ДАЙСАН”
Үйл явдал
/
2020-01-16

Ардчилсан хувьсгалд онцгой үүрэг гүйцэтгэсэн Эрдэнийн Бат-Үүлийг Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа “УЛСЫН БААТАР” цолоор шагнасан нь тухайн үедээ л гол шуугиан байв. Ганц Э.Бат-Үүлийг ч биш л дээ. С.Зориг, Д.Сосорбарам, Дарь-Сүхбаатар, Малыш Б.Энхтүвшин нарыг төлөөлүүлж түүнд олгосон. Мөн “Хонхны дуу”-нд төрийн соёрхол хүртээсэн.

Тэр цагаас хойш Э.Бат-Үүлийг “Үүл баатар” хэмээх болсон. Хууль тогтоох байгууллагад сууж, төрийн жолоо атгалцаж, их хотын амаргүй ажлыг хүртэл удирдаж явсан түүнийг ясны улстөрч гэхэд болно.

Харин тэрээр Ерөнхийлөгчийн бүлгийнхэнд таалагдахаа болиод байх шиг... Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга З.Энхболд нарын нэхэмжлэлтэй Зөрчлийн хуульд холбогдогчоор татагдаад байгаа.

Ардчилсан Үндсэн хууль баталсан энэ өдөр тэрбээр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэхэмжлэлтэй Зөрчлийн хэргийн шүүх хуралд сууж байв. Харин өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын нэхэмжлэл бүхий шүүх хуралд мөн л ирсэн юм.

Үүл баатрын хувьд нэгэн нийтлэлдээ “-...Ерөнхийлөгч Х.Баттулга унагаж байж л салдаг” хүн. Бас түүнд маш зуумтгай Тамгын дарга бий. Энэ хоёр нийлээд М.Энхсайханыг “Ардын дайсан” болгож дөнгөнө хэмээн бичсэн нийтлэл ньтүүнийг шүүхийн хаалганаас уяж орхижээ.

Түүний энэ нийтлэл Монгол улсын Ерөнхийлөгчийн болон түүний Тамгын газрын даргын нэр хүндэд халдсан, ор үндэслэлгүй мэдээлэл гэж үзжээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 33,2-д “Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16,1,1-т “Ерөнхийлөгчийн нэр төр халдашгүй дархан байна” хэмээн заасныг зөрчсөн гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас үзжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.188.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.