Д.Хаянхярваа, М.Энхболд нарыг нэр дэвшүүлэхгүй байх нь МАН-д хортой...
Үйл явдал
/
2020-01-16

Сөрөг хүчин нь нэр дэвшигчдээсээ 100 саяын хураамж авч байгаа бол МАН-ынхан 2020 оны сонгуульд мөнгөгүй оролцоно гэдгээ илэрхийлсэн. Эрх баригчид намын нэр хүнд унагасан, тендер, концесс, ЖДҮ, 60 тэрбумын хэрэгт холбогдсон нөхөддөө хатуу хариуцлага тооцож, 20 оны сонгуульд өрсөлдөх эрхийг нь хязгаарласан.
Намдаа ялалт авчирч, олонх болоход нөлөөлсөн, алдар цолтой, нэр нөлөө бүхий хэд хэдэн хүнийг хасах тухай яриад байгаа. Тэдний дунд Д.Хаянхярваа, М.Энхболд, Д.Ганболд, Н.Номтойбаяр, Б.Ундармаа тэргүүтэй гишүүд “жийгдэх” магадлалтай байна.

Тэднийг намаас нэр дэвшүүлэхгүй болгосон ч иргэний хувьд сонгох, сонгогдох эрх нь нээлттэй үлдэж байгаа. УИХ-ын гишүүн М.Энхболдыг намаас нь нэр дэвшүүлэхгүй ч, тэрээр өөрөө бие даан өрсөлдвөл МАН-аас нэр дэвших хүний саналыг хувааж ялалт байгуулах боломжтой юм.
Дархан-Уул аймагт олон жил ажиллаж, амьдарч, удирдаж байсан хүний хувьд Д.Хаянхярваа ч мөн ялгаагүй бие дааж нэр дэвшээд гарах магадлал өндөртэй. Тэгэхээр МАН муу нэртэй, луу данстай хүмүүсээ хөөсөн ч тусыг олохгүй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.254.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.