З.Энхболдтой "тэрсэлддэг" Л.Наранбаатар СААТУУЛАГДЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-16

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой шөргөөцөлддөг, эдийн засагч Л.Наранбаатарыг саатуулжээ. Түүнийг ямар үндэслэлээр, хаана саатуулсан нь тодорхойгүй байна. Өөрийн сошиал орчин дахь хаягтаа тэрбээр “Шударга бусын хонгил руу чирэгдлээ. Өмгөөлөгчөөрөө дамжуулан хэвлэлийн хурал хийнэ” хэмээн мэдэгджээ.

Тэрээр сүүлийн үед хүчтэй акц өрнүүлж 1072 хувьцааны ногдол ашгийг иргэн бүрд олгуулах ажилд идэвх зүтгэл гаргаж байгаа нэгэн. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааг илт шүүмжилдэг. Түүнчлэн ЕТГ-ын дарга З.Энхболдтой “ширүүхэн үзэлцэж” нүүрсний үнийн талаарх маргаан дэгдээгээд байгаа билээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.54.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.