Хэлтэс агентлагийн дарга нарын хурал болов
Үйл явдал
/
2020-01-14

Өнөөдөр /2020.01.13/ Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд төрийн байгууллагын хэлтэс, агентлагийн дарга нарын хурал боллоо.

Хурлаар хэлтэс, агентлагууд 2019 онд хийж гүйцэтгэсэн онцлох ажлууд болон 2020 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын мэдээллээ орон нутгийн удирдлагуудад танилцуулсан юм.

Энэ үеэр Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:
- Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах,
- Нэрлэсэн жилийн хүрээнд буюу Эрүүл мэндийг дэмжих, Залуучуудын хөгжлийг дэмжих, Ажлын байрыг нэмэгдүүлэх жилийн хүрээнд хийх ажлаа эрэмбэлж яаралтай батлуулах,
- Иргэд, Төрийн бус байгууллагуудын оролцоотой төсөл хөтөлбөрийг ил тод нээлттэй, чанартай хэрэгжүүлэх,
- 2020 оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын худалдан авалтыг эрт зарлаж, хугацаанд нь эхлүүлэх,
- Авлигын эсрэг хуулинд заасны дагуу албан тушаалтнууд 2019 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 02 сарын 15-ны дотор мэдүүлэх,
- Сонгуулийн тухай Хуульд заасны дагуу 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоож буйтай холбогдуулан иргэдийг мэдээллээр хангах болон бусад бэлтгэл ажлыг ханган ажиллах,
- Цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, дотуур байрын хоолны зардлыг тус тус 50 хувиар нэмэгдүүлсэнтэй холбогдуулан 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх хуулийн бэлтгэлийг сайтар хангаж ажиллах,
- Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эмнэлэгт ашиглагдаж буй эрүүл мэндийн багаж, тоног төхөөрөмжийн нарийвчилсан судалгааг гаргах, Хойшид судалгааны дагуу эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хуваарилж байх,
- Хүйтний эрч нэмэгдэж буйтай холбогдуулан инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангах зэргээр хэлтэс, агентлаг бүр үйл ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэл өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.160.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.