Аюулыг сөрж түмнийг аварсан аврагчийн алдар бадартугай
Үйл явдал
/
2020-01-14

Монгол улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 98 жил, шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах 22,54,55 дугаар анги, Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүй, тэсвэр хатуужлыг дээшлүүлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн дадлага, сургуулийн талбайд “ШИЛДЭГ АВРАГЧ” тэмцээн зохион байгууллаа.

Аврагч, гал сөнөөгч нар төв шугам 40 метр, ажлын шугам 20 метртэй тархаж сургалтын цамхагийн 1 дүгээр давхарт довтолгооны шатаар, 3 давхар руу дотор шатаар гарч аврах ослоор цамхагаас буун гүүрэн дээгүүр гүйж буугаад самбар даван 24 килогораммын туухайг 10 удаа өргөөд автомашины дугуйг лантуугаар цохиж тодорхой хэмжээний талбайг туулан цааш гүйж хоолой шидэх цэгт ирэн 77 мм-ийн хоолой шидээд барианд орох дарааллаар хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Нийлбэр дүнгээр Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлагч А.Сэнгэдорж 4 минут 24 секундын хугацаагаар 1 дүгээр байр, Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч М.Түмэнжаргал 5 минут 05 секундын хугацаагаар 2 дугаар байр, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч дэд ахлагч М.Гансүрэн 5 минут 50 секундын хугацаагаар 3 дугаар байрыг эзэлж өргөмжлжл, медалиар шагнуулсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.49.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.