Аймгийн засаг даргын зөвлөл хуралдав
Үйл явдал
/
2020-01-15

Өнөөдөр /2020.02.14/ аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал хуралдав.

Зөвлөлийн хурлын эхэнд аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Ганбаяр 2020 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай асуудал болон Газрын нэгдмэл сангийн тухай танилцуулж, зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлж, санал авав.

Мөн өдрийн хурлаар Орон нутгийн өмчийн газраас Дархан-Уул аймагт 2019 онд Улс болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бий болсон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайланд бүртгэх 11,6 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгийн жагсаалтыг танилцуулав. Өөрөөр хэлбэл улсын комисс хүлээж авсан, бичиг баримтын бүрдэл бэлэн болсон барилга байгууламж, авто зам, автозамын зогсоол, явган зам, гэрэлтүүлэг, лифт, хогийн сав, тоног төхөөрөмж, дулааны хос шугам зэрэг нийт 53 ажлын жагсаалтыг танилцуулсан юм. Мөн үндсэн хөрөнгө олгох зөвшөөрөл олгох асуудлыг танилцуулж, зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүллээ.

Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дээрх асуудлуудыг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.35.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.