Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг ТҮДГЭЛЗҮҮЛЭХ үү....
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлсэн байна. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий компаниудад зээл олгосон байж болзошгүй, мөн Г.Батхүү агсны асуудлаар эргүүлэн татах хүсэлтийг УЕП-оос тавьсан гэх мэдээлэл цацагдаад байна. УЕП-оос ирсэн хүсэлтийн дагуу Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан зарласан байна. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог УИХ, Засгийн газрын гишүүн Ц.Нямдорж ахалдаг. Мөн Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар тус хороонд харьяалагддаг. Тус хорооны хуралдаан ирц хүрээгүйн улмаас хойшилсон байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.11.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
7 цаг 46 мин
-
7 цаг 54 мин
-
13 цаг 43 мин
-
2025-01-17
-
2025-01-16