Найман бог, хоёр бод хулгайлбал 2-8 жил хорих хуулийн төслийг баталлаа
Үйл явдал
/
2020-01-18

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуулийн төсөлд мал хулгайлах гэмт хэргийн ялыг чангаруулах зохицуулалтыг тусгаж байгаа юм. Тодруулбал, нэг мал хулгайлсан ч зургаан сараас таван жил хорих ял онооно. Харин хүндрүүлэх нөхцөл буюу найман бог, хоёр бодоос дээш тооны мал хулгайлсан, улсын хилээр нэвтрүүлсэн, мал хулгайлахдаа автомашин, техник хэрэгсэл ашигласан, гойд ашиг шимтэй мал хулгайлсан бол 2-8 жилийн хугацаагаар хорих ял оноохоор төсөлд тусгалаа. Мөн амьжиргааны эх үүсвэрээс салгасан бол хүндрүүлэх нөхцөл байдалд оруулсан байна. Харин нийгэмд тустай ажил хийлгэх шийтгэлийг хуулийн төслөөс хасав.Хуралдааны төгсгөлд санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хуулийн төслийг батлахыг дэмжлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.209.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.