ТЕГ-ын дарга асан Б.Хурц генерал 2020 онд нэр дэвшихээр АН-д 100 саяаа тушаажээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-01-19

Өнгөрсөн оны гол дуулианы эзэн ТЕГ-ын дарга асан Батын Хурц 2020 оны сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, Ардчилсан намд 100 саяын хандиваа өгсөн гэдгийг эх сурвалж мэдээллээ.  Хууль зүй, дотоод хэргийн Ц.Нямдоржтой “С.Зориг агсны хэргийн шалгалтын явцын талаар” маргалдаж, мэдээлэл хүртэл хийж явсан тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараахан албан тушаалаасаа огцорсон билээ.

Албан тушаалаасаа буусан Б.Хурцыг 2017 оны 11 дүгээр сарын УИХ-ын чуулганы хаалттай  хуралдаанаар хэлэлцэн БНСУ-д Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар томилсон ч Ерөнхийлөгч Х.Баттулгын захиармжаар түдгэлзүүлж, улмаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Түүнийг АТГ дээр 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар зөрчих гэдэг заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож 2019.04.23-ний өдөр   хойшлуулшгүйгээр саатуулсан. Үргэлжлүүлэн цагдан хорьж байсан. Түүнийг шүүх хурал хэд хэдэн удаа болсон ч эцсийн шийдвэр гараагүй байгаа.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Төр нийгийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн этгээдийг шалгах явцдаа эрүүдэн шүүсэн буюу гүйцэтгэх ажиллагаа явуулах хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн буруутгаад байсан билээ.

Батын Хурц нь 1969 онд төрсөн. 2000-2002 онд Тагнуулын ерөнхий газрын ажилтан, 2002-2004 онд Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, 2004-2005 онд Монгол Улсаас Турк улсад суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Тагнуулын ерөнхий газрын газрын дарга, 2006-2009 онд “МИАТ” ХК-ийн Сөүл хот дахь Ерөнхий төлөөлөгч, 2009 оноос Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.18.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.